ТӨВ: ОБГ-т өнгөрсөн сард 8 удаагийн дуудлага, мэдээлэл иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн сард 8 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс объектын гал түймэр 4, цасанд суусан 3, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дуудлага, мэдээлэл нэг бүртгэгдсэн байна.
Энэ нь нэгдүгээр сарын дуудлага, мэдээллээс багассан тоон үзүүлэлт юм. Тухайлбал, нэгдүгээр сард 11 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээллийг бүртгэжээ. Үүнээс объектын түймэр 10, цасанд суусан нэг дуудлага бүртгэсэн байна.
Хоёрдугаар сард Батсүмбэр суманд ахуйн түймэр, Зуунмод суманд хоёр ахуйн түймэр, Зуунмод суманд нэг объектын түймэр, Мөнгөнморьт, Сэргэлэн, Батсүмбэр суманд цасанд суусан дуудлага, Баянжаргалан суманд шүлхий өвчний дуудлага мэдээлэл ирсэн байна.
Эдгээр гал түймрийн шалтгаан нь цахилгааны аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утасны холболт буруу хийсэн, хуучирсан утсаа солиогүй байсан зэрэг олон хүчин зүйлсээс гарчээ.
Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, холын замд зорчихдоо авто машиныхаа аюулгүй байдлаа хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, баталгаатай зам, гүүрээр зорчиж байхыг Төв аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.