УВС: Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-10 18:05:26

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.

 

Энэ хүрээнд түүний төрж өссөн Увс аймгийн Хяргас суманд “Түүх мартахгүй” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр гаргажээ. Ж.Батмөнх агсны амьдрал, ажил үйлс, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэт хувь нэмрийг харуулсан түүхэн гэрэл зургуудыг дэлгэн үзүүлж байгаа юм.


Мөн Хяргас суманд байрладаг түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Ёслолын үйл ажиллалаанд Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Ж.Батмөнх агсны ач хүү, Батмөнх сангийн тэргүүн Даш, Хяргас сумын удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцож, нэрт төрийн зүтгэлтний гэгээн дурсгалыг хүндэтгэв.

 

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 8-нд Увс аймагт тэмдэглэнэ. 


Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 7 дугаар сарын 8-нд Увс аймагт тэмдэглэнэ. 

 


Related news