ХӨВСГӨЛ: “Үрсийнхээ төлөө ээжүүд” уулзалтад 1290 ээж оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-08 19:15:17

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын санаачилгаар “Үрсийнхээ төлөө ээжүүд” чуулганыг улс орон даяар зохион байгуулж байна.


Монголын ирээдүй болсон хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил төлөвшил, аюулгүй орчинд өсөж бойжих нөхцөлийг сайжруулахад эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо, манлайлал, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой тус уулзалтад хоймор нутгийн 1290 ээж оролцлоо.


Энэ үйл ажиллагаа нь эх хүний хайр халамжийг илэрхийлэхийн зэрэгцээ гэр бүлийн халуун дулаан харилцааг дэмжих, хүүхдийн сэтгэлзүйн хөгжилд ээжийн анхаарал, дэмжлэг, эерэг харилцаа чухал нөлөөтэй гэдгийг онцолсон үйл ажиллагаа боллоо гэдгийг ээжүүд онцолж байлаа.

 






 

Related news