УИХ-ын дарга Н.Учрал Хөвсгөл аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-08 16:09:43

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт хүрэлцэн ирлээ.


Түүнийг Хотгойдын баатар Б.Чингүнжавын талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Хөвсгөл аймгийн удирдлагууд угтан авлаа. 


Н.Учрал аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, бүтээн байгуулалтын ажлууд, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

 

Яг одоо Хөвсгөл аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, УИХ болон хууль тогтоох байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож байна.





Related news