ДОРНОД: И-спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-08 12:54:12

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. И-спортын аймгийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээн болж байна.


Тэмцээнд ЕБС-ийн 13-18 насны, 40 цагийн 200 гаруй тамирчин оролцож байна. Мөн аймгийн төвийн ЕБС-иудаас гадна Баян-Ууд, Дашбалбар, Чулуунхороот, Халхгол, Булган сумаас ч багууд ирж оролцож байна. Тухайлбал, Булган сумын баг таван тамирчинтай. Тэд  сургуулийнхаа "Багш хөгжлийн төв"-д бэлтгэлээ гурав хоногийн хугацаанд хийсэн гэдгээ ярьж байлаа. 


Энэхүү тэмцээнийг аймгийн Засаг даргын дэргэдэх "Хурдан" клубийн нэрэмжит болгон и-спортод сонирхолтой хүүхдүүд өөрсдөө санаачлан зохион байгуулж байгаа юм. Тэмцээнээс шалгарсан тамирчид бүс, улсын тэмцээнд оролцох эрхээ авна.


И-спорт нь сурагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, цахим хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ багаар ажиллах, хурдан сэтгэх, шийдвэр гаргах ур чадварын хөгжүүлэхэд ач холбогдолтой гэж үздэг.  

Related news