Катарын зочид буудлуудад үнэгүй байрлах хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2026-03-07 13:01:34

ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /RIA Novosti/. Бүс нутагт нөхцөл байдал хурцадсаны улмаас Катараас гарч явах боломжгүй болсон жуулчдын зочид буудалд үнэ төлбөргүй байрлах хугацааг гуравдугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгасан тухай тус улсын Аялал жуулчлалын газар мэдэгдэв. 


Агаарын орон зайг хаасны улмаас 8 мянга гаруй жуулчид Катараас явж чадахгүй байна гэж тус улсын Гадаад хэргийн яам өмнө нь мэдэгдсэн юм.


"Жуулчид зочид буудалд үнэ төлбөргүй байрлах хугацааг гуравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгалаа. Өмнө нь төлсөн тарифаас үл хамааран бүх зочдод өдөрт гурван удаа үнэгүй хоолоор үйлчилнэ" гэж Аялал жуулчлалын газраас мэдэгджээ. 


Катарын зочид буудлуудад гуравдугаар сарын 14-ний өдөр хүртэл үнэ төлбөргүй байрлах эрхийг хоёрдугаар сарын 28-ны өдрөөс өмнө тасалбараа авсан, хоёрдугаар сарын 28-наас энэ долоо хоногийн бямба гаргийн хооронд нисэх тасалбартай жуулчдад олгосон байна. 


АНУ, Израилын дайралтын хариуд Ираны тал Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн объектууд болон Израилын нутаг дэвсгэрт цохилт өгч байна.



Related news