УВС: Мэдээлэл зүйн олимпиадад таван аймгаас багш, сурагчид оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны
гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн мэдээлэл зүйн хичээлийн
олимпиад энэ сарын 6-7-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулж байна.
Тус олимпиадад баруун бүсийн 5 аймгийн 60 багш, сурагч оролцож, оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорьж байна. Багшийн төрөлд 20 багш, ахлах ангийн төрөлд 20 сурагч, дунд ангийн төрөлд мөн 20 сурагч оролцож байна.
Олимпиадыг Увс аймгийн Улаангом политехник коллежид сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулж байна. Баруун бүсийн боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл зүйн боловсролыг хөгжүүлэх, багш, сурагчдын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой уг олимпиад ширүүн өрсөлдөөн дунд өрнөж байна.