ХӨВСГӨЛ: Тахтай морин чарганы уралдаанд Ц.Гансүхийн хүрэн 2 дахь удаагаа түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-06 14:27:18

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2026” мөсний наадмыг зорин ирсэн гадаад, дотоодын зочид тахтай морин чарганы уралдааныг хамгийн их сонирхон үздэг.

 

Хөвсгөл нуурын мөсөн дээрх тахтай морин чарганы уралдаанд 21 уяач оролцож, хурд хүч, авхаалж самбаа, уран жолоодлогын ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Хатгал тосгоны уяач Ц.Гансүхийн хүрэн морь түрүүллээ.

 

Ц.Гансүх 10 гаруй жил морь уяж байгаа бөгөөд хүрэн морь өнгөрсөн жилийн мөсний наадамд мөн түрүүлж байсан юм.

Уяачид мөсний баярт морио уралдуулахын тулд 10 дугаар сараас эхлэн морио сойж, бэлтгэлийг базааж эхэлдэг гэдгийг уяач Ц.Гансүх ярилаа.

 

2000 онд анхны мөсний баяраар зургаан морин чарга уралдаж байсан бол энэ жил 20 гаруй морин чаргатай иргэд уралдаанд оролцжээ. 


 

Related news