ХӨВСГӨЛ: Мөсөн дээрх олс таталтын тэмцээнд 200 гаруй аялагч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2026” мөсний наадмын үеэр урлаг, спортын 30 гаруй төрлийн тэмцээн, наадам боллоо.
Энэ үеэр аялагч, жуулчдын хамгийн их сонирхсон үйл ажиллагаа бол мөсөн дээрх олс таталтын тэмцээн байлаа.
Тус тэмцээнд гадаад дотоодын 200
гаруй аялагч оролцож, авхаалж самбаа, хүч чадлаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн
байрт Б.Ууганбаатар ахлагчтай Хатгалын Эрүүл
мэндийн төв, дэд байрт Б.Баттүвшин ахлагчтай Улаан-Уул сумын баг, гуравт О.Аюурзана
ахлагчтай Цэнхэр сувд баг тус тус шалгарлаа.




