Энэ үеэр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын чиглэлээр гарч буй төрийн бодлого, эрх зүйн шинэчлэл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэчлэлд тавигдах шаардлага, сургалтын үйл ажиллагаа болон суралцагчдын мэргэжлийн ур чадвар, дадлагын сургалтын явцын талаар ажил олгогчдод мэдээлэл өгөх, санал солилцох, сургалтын үйл ажиллагаанд түншлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
УВС: Автын салбарын багш нар сургалтын шинэчлэлийн талаар хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллежийн хамт олон “Бүтээлч түншлэл-2026” үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 5-нд автын салбарын түншлэгчдийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Мөн Улаангом политехник коллежийн автын салбарын мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэчлэлд ажил олгогчийн оролцоо, коллежийн хүүхэд хамгааллын бодлого, z болон aльфа үеийн хүүхэд, залуусын бие бялдар, сэтгэл зүй, зан төлөвийн онцлог, тэдэнд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэхэд ажил олгогчийн анхаарах зарим асуудал, дадлагын сургалтын зохион байгуулалт, түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаанд ажил олгогчдын оролцоо, эрх үүрэг, хамтын ажиллагааны чиглэл зэрэг сэдвээр тус коллежийн багш нар илтгэл тавилаа.
Энэхүү үйл ажиллагаанд автын салбарын удирдах болон
инженер техникийн 20 гаруй ажилтан оролцсон юм. Улаангом политехник коллежийн автын инженер, засварчин, жолоочийн ангийг олон залуу төгсөж гарсан бөгөөд өдгөө ч хамгийн олон сурагчтай анги хэвээр байна.