УВС: Цахим үнэлгээний системийг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-05 20:58:09

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Смарт Увс чатбот болон QR үнэлгээний системийг Увс аймагт нэвтрүүлээд байна. 


Смарт Увс чатбот нь хиймэл оюунд суурилсан систем бөгөөд иргэд төрийн үйлчилгээ авахад шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг мессенжэрээр хялбар авах боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авахын өмнө бичиг баримтаа урьдчилан бэлдэж, олон дахин очиж, цаг алдахгүйгээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдсэн байна. Одоогоор тус системээр 18 байгууллагын 141 төрлийн төрийн үйлчилгээний бичиг баримтын мэдээллийг авах боломжтой.


Үүнээс гадна QR үнэлгээний систем нь иргэдээс төрийн үйлчилгээний талаарх үнэлгээг шууд авч, дүгнэлт гаргах улмаар үйлчилгээний чанар болон төрийн албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулахад чиглэсэн чухал ач холбогдолтой систем болжээ. Иймээс аймгийн иргэд төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ QR код уншуулж дээрх системүүдийг ашиглан үйлчилгээ авч, санал хүсэлт, үнэлгээ өгөх боломжтой юм.


Related news