ХӨВСГӨЛ: “Хөх сувд” мөсний наадмыг 10 мянга гаруй аялагч зорин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-05 16:30:55

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд-2026” олон улсын мөсний наадам өргөн дэлгэр боллоо.


Тус наадмыг 3 өдрийн дотор гадаадын 21 орны 321 жуулчин, давхардсан тоогоор 10 мянга гаруй иргэн зорин ирж үзжээ.

 

Аялагч иргэд мөсөн хотхон, тахтай хатирч морьдын уралдаан, олс таталтын тэмцээн, мөс мөргөлдүүлэх тэмцээн, сээр шалгах тэмцээн, мөсөн дээрх буухиа зэргийг илүү их сонирхон үзэж, дурсамж дүүрэн аялж байлаа.

 

Энэ үеэр урлаг, спортын 30 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж,  мөсөн замаар аюулгүй зорчих заавар зөвлөгөөг тогтмол өгч ажилласны үр дүнд ноцтой зөрчил гараагүй байна. 




 

 

Related news