ХӨВСГӨЛ: Яруу найрагч О.Элбэгтөгс “Хөх цом” хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хатгал, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. "Хөх сувд-2026" мөсний наадмын үеэр “Хөх цом” яруу найргийн наадмыг 5 дахь жилдээ зохион байгууллаа.
Яруу найрагчид “Гайхамшигт Хөвсгөл” сэдвийн
хүрээнд бүтээлээ туурвиж, Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр шүлгээ уншиж
шилдгүүдээ тодрууллаа.
Тус наадамд 60 гаруй уран бүтээлч шүлгээ
ирүүлснээс хоёр дахь шатанд шалгарсан 19 найрагч “Хөх сувд” наадмын тайзан дээр
шүлгээ уншиж 3 дугаар шатанд 5 найрагч шалгарч үлдсэн юм.
Сүүлийн шатны шалгаруулалт Хүслийн хад хэмээх үзэсгэлэнтэй газарт болж, таван найрагч сугалаагаар сонгогдсон сэдвийн дагуу таван минутад шүлгээ бичиж уншсанаараа онцлог боллоо.

Энэ удаагийн наадамд Хөвсгөл аймгийн яруу найрагч
О.Элбэгтөгс "Далай ээжийн онгод" шүлгээрээ түрүүлж “Хөх цом” хүртсэн бол дэд байрт Архангай аймгийн яруу найрагч
Л.Баасансүрэн, гуравдугаарт байрт "Идэр" дээд сургуулийн оюутан Т.Буянхишиг, дөрөвдүгээр
байрт Цагаан-Үүр сумаас оролцогч Б.Батсайхан, тавдугаар байрт Завхан аймгийн
яруу найрагч Д.Нямдорж нар тус тус шалгарлаа.
