ХӨВСГӨЛ: Мөсний наадмыг үзэхээр 300 гаруй гадаадын иргэн иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хатгал, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор
жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд-2026” олон улсын мөсний наадам
өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр тахтай хатирч морьдын уралдаан, аялагчдын
дунд мөс мөргөлдүүлэх тэмцээн, холын зайн гулгалт, сээр шалгах тэмцээн, мөсөн
дээрх буухиа зэрэг тэмцээн болж мөсний наадам өнөөдөр өндөрлөнө.
Энэ жилийн хувьд гадаадын аялагчид олон ирснээрээ онцлог болж байна. Эхний хоёр өдрийн байдлаар 10 гаруй орны 300 гаруй гадаадын иргэн ирсэн байна.



