ТӨВ: Төрийн албаны нөөцөд 13 иргэн бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2026 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг өнөөдөр гурван ээлжээр зохион байгууллаа. Шалгалтад 13 иргэн буюу 26.5 хувь нь тэнцэж нөөцөд бүртгэгдэв.
Энэхүү шалгалтад аймгийн 88 иргэн бүртгүүлснээс 47 иргэн буюу 55.68 хувь нь шалгалтаа өгсөн байна.
Шалгалтад тэнцсэн М.Ууганчимэг, 2 дугаар сард бүртгэл эхлэхэд бүртгүүлж бэлтгэлээ эхэлсэн. Анх удаа өгч байгаа болохоор ойр орчмын хүмүүсээсээ зөвлөгөө авч, номоороо бэлтгэж, Т-тестээрээ бататгасан нь шалгалт бэлдэхэд амар байсан гэв.
Шалгалтад тэнцсэн Б.Долгормаа, Сэдвээр нь уншиж, ойлгохгүй зүйлсээ тэмдэглэн авч, аппликейшнээр өөрийгөө сорьсон нь цаг хэмнэхэд тус болсон гэв