Үүнээс халдвартын тасагт 40, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 5 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 1-нд хүүхдийн тасгийн хүлээн авахад 63 хүүхэд ирж, зургааг нь яаралтайгаар хэвтүүлж, 11 хүүхдэд эмчилгээ хийсэн байна.
УВС: Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчнөөр өвдсөн 159 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгээс иргэдэд амны хаалт зүүх, гараа угаах, зай барих, олон нийтийн газарт бага насны хүүхдийг дагуулан явахгүй байхыг зөвлөж байна. Мөн гэртээ өрөө тасалгаагаа агааржуулж, 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, илчлэг сайтай хоол хүнсээр хүүхдийн дархлааг дэмжихийг зөвлөлөө.
Улирал солигдох үед хүүхдүүд даарч ханиад, томуу авч, эмнэлгийн ачаалал нэмэгддэг.