Аймгийн Онцгой байдлын газрын энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа” сургалт, дадлагыг энэ сарын 1-нд Хяргас нууранд зохион байгууллаа. Уг дадлага сургуулилалт нь аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой бөгөөд эрэн хайх, аврах албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдсан байна.
УВС: Аврагчид Хяргас нуурын гүн рүү шумбаж, дадлага сургуулилалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Онцгой байдлын газрын хамт олон энэ амралтын өдрөөр Хяргас нуурын гүн руу шумбалт хийж, аврах ажиллагааны дадлага сургуулилалт хийжээ.
Дадлага сургуулилалтын үеэр аврагчид 21 метрийн гүнд шумбасан байна. Ингэснээр уснаас аврах ажиллагаанд ашиглах шумбалтын хувцас, холбооны хэрэгсэл, тусгай тоног төхөөрөмжийг бодит нөхцөлд зөв ашиглах дадалтай болсон бөгөөд аврагч-усчдын ур чадварыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй ажил юм. Мөн алба хаагчдын багаар ажиллах чадвар сайжирч, өвөл, зуны аль ч улиралд гүний ус руу шумбалт хийж, аврах болон эрэн хайх ажиллагаанд оролцох туршлага хуримтлуулжээ.
Хяргас нуурын эрэг дээр аймгийн Онцгой байдлын газрын аврах ажиллагаа, усан сургалтын бааз байрладаг.