ХӨВСГӨЛ: Мөсний наадмыг “Гайхамшигт Хөвсгөл” нэрийн дор тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-01 17:16:12

Хөвсгөл, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Хөх сувд-2026" мөсний наадам Хөвсгөл аймгийн Хатгал суманд маргааш эхэлнэ.


"Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуур төрийн тахилгатай болж буй түүхэн цаг үед бид мөсний баяраа зохион байгуулж байна.


Иймээс энэ удаагийн наадмын нээлтийн үйл ажиллагааг энэхүү түүхэн үйл явдалтай уялдуулан, утга агуулга, бэлгэдлийг шингээн найруулж түмэн олондоо “Гайхамшигт Хөвсгөл” нэрийн дор тэмдэглэхэд бэлэн болсон" гэдгийг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга, "Хөх сувд-2026" олон улсын мөсний наадмын ерөнхий найруулагч Ж.Даваадамдин ярилаа.


Мөсний наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гадаад, дотоодын олон аялагч жуулчин сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн томоохон үйл ажиллагааны нэг юм.


Тус наадмыг сүүлийн жилүүдэд 20 мянга гаруй хүн үзэж оролцдог бөгөөд Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын олон зочин, төлөөлөгчид зорин ирдэг болжээ.

 


Related news