ХӨВСГӨЛ: Мөсний баярын үеэр “Хөх цом” яруу найргийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-01 11:53:50

Хөвсгөл, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Хөх сувд-2026" мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 3 дугаар сарын 2-4-нд болно.


Энэ үеэр “Хөх цом” яруу найргийн наадмыг 5 дахь жилдээ зохион байгуулна.


Яруу найрагчид “Гайхамшигт Хөвсгөл” сэдвийн хүрээнд бүтээлээ туурвиж, Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр шүлгээ уншиж шилдгүүдээ тодруулна.


Мөн мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн уралдаан, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав-ээж-би” гэр бүлийн тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Related news