ТӨВ: Агаарын чанар цэвэр түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-02-28 21:06:12

Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын агаарын чанарыг 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагийн байдлаарх агаарын чанарын индексээр үнэлэхэд “цэвэр” түвшинд байна.


Тодруулбал, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 18 мкг/м³, азотын давхар ислийн хоногийн дундаж 16 мкг/м³, PM2.5 тоосонцрын хоногийн дундаж 47 мкг/м³ байна. Агаарын чанарын индексээр үнэлэхэд хэвийн түвшинд байгаа юм.


Хэвийн хэмжээнд бус байх нь ихэвчлэн 10:00-23:00 цагийн хооронд ажиглагддаг бол хамгийн цэвэр үе нь 24:00-06:00 цагийн хооронд байна.


Ташрамд, 2021 оны статистик мэдээллээр Төв аймгийн Зуунмод сум хамгийн цэвэр агаартай аймгийн төв байв. 

Related news