ТӨВ: Хангайн булгийн хүн чулуун дурсгалыг 2020 онд аймгийн хамгаалалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-01 14:55:38

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян сумын төвөөс 25 км-т оршдог Хангайн булагт НТ VI–VIII зуунд хамаарах Хатан, Ноёны хэмээн нэрлэсэн хоёр хүн чулуун дурсгал бий. Эдгээр дурсгалыг 2020 онд БСШУС-ын сайдын 161 дүгээр тушаалаар аймгийн хамгаалалтад авчээ.


Энэхүү хөшөө нь 93 см өндөр бөгөөд хар боржин чулуугаар эрэгтэй хүний цээж, толгой, нүд, хөмсөг, хамар, ам, сахал, чих, гарын хурууг болхидуу байдлаар цоолборлон дүрсэлжээ. Зүүн энгэртээ барьсан хундага нь эртний язгууртан хүний шинжийг илэрхийлсэн гэж үздэг байна.


Үүнээс 14 метрийн зайд эмэгтэй хүнийг дүрсэлсэн хүн чулуу оршдог бөгөөд энэ нь хоёр гартаа хундага, цээжиндээ барьсан байдлаар бүтээжээ. Нүүрний хэсэг нь тод бөгөөд баруун хөмсгийг нүдний уртаас илүү гаргаж дүрсэлжээ.

Үүнээс 14 метрийн зайд эмэгтэй хүнийг дүрсэлсэн хүн чулуу оршдог бөгөөд хоёр гартаа хундага цээжиндээ барьсан байдлаар бүтээсэн байна. Нүүр нь тод бөгөөд баруун хөмсөг нь нүдний уртаас илүү гарсан байдлаар дүрсэлжээ.

                                                                                                                                  Эх сурвалж: Төв аймгийн музей





 Гэрэл зургийг Г.Дагмидмаа 2015 он

Related news