ТӨВ: Музейн нээлттэй өдрүүд 7 хоног үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-02-28 17:44:19

Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Музейн нээлттэй өдрүүдийг гуравдугаар сарын 1-7-ныг хүртэл зохион байгуулна.


Эдгээр өдрүүдэд нийслэл болон 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.


Мөн их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, гэр бүлд чиглэсэн боловсрол, оролцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Мөн хүүхэд, залуучууд музейн орчинд зөв зохистой хандах, соёлын өвийг хамгаалах хандлагыг дэмжих, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, музейн сан хөмрөгт хадгалагдсан түүх, соёлын дурсгалын хамгаалалт, сэргээн засварлалт, судалгааны ач холбогдлыг олон нийтэд таниулах олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.


Ташрамд, "Музейн нээлттэй өдрүүд-2025"-аар музейгээр 1300 гаруй хүн үйлчлүүлжээ. 



Related news