ТӨВ: Төвийн бүсийн математикийн олимпиадад 218 сурагч өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-02-28 17:30:28

Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд төвийн бүсийн математикийн олимпиадын хоёрдугаар давааг зохион байгуулж, олимпиадад 72 багш, 218 сурагч мэдлэг, чадвараа сорин өрсөлдөж байна.


Олимпиадад Төв, Архангай, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгаас төлөөллүүд оролцож байна.


Энэхүү олимпиадыг Төв аймаг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд тэргүүлсэн багш, сурагчид улсын олимпиадад оролцох нэмэлт эрхээ авна.


Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, “Олимпиад нь сурагчид сонирхсон хичээлээ гүнзгий судлах, танин мэдэх боломжийг олгодог. Энэхүү үйл ажиллагааг Төв аймагт анх удаа зохион байгуулж байгаад бид маш их баяртай байна” гэв.


Related news