УВС: Хяргас сум хамгийн их цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Улаангомд 0.3 мм цас орсон бол бусад нутгаар цас ороогүй байна. Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан сумын нутгаар салхи секундэд 8-12 метр хүрч ширүүссэн бол бусад нутгаар секундэд 1-7 метр байжээ.
Одоогоор Хяргас
35 см, Малчин 25 см, Зүүнговь 25 см, Баруунтуруун 23 см, Сагил 20 см, Түргэн 18
см, Тэс 17 см, Улаангом 16 см, Цагаанхайрхан 12 см, Давст 8 см, Өндөрхангай 5 см,
Завхан, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий суманд 0.5 см цастай байна.
Өнөөдөр аймгийн
нийт нутгаар өдөртөө -9 -29 градус, шөнөдөө -20 -40 градус, хөрсөндөө
-24 -42 градус хүйтэн байна.