ТӨВ: Аялал жуулчлалын салбарын нэгдсэн зөвлөгөөнийг 3 дугаар сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-02-28 08:32:33

Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Аялал жуулчлалын орон тооны бус зөвлөлийн 2026 оны анхдугаар хурал энэ сарын 27-нд боллоо.


Хурлаар аймгийн аялал жуулчлалын салбарын нэгдсэн зөвлөгөөнийг 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Мөн аймгийн баяр наадам болон “Хонины найр”, “Төв түмний цэнгэл” баярыг энэ жил хийх талаар хэлэлцэв. Эдгээр үйл ажиллагааг түшиглэн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой талаар харилцан санал солилцов.


“Хонины найр”, “Төв түмний цэнгэл” наадмыг 2025 онд зохион байгуулаагүй бөгөөд энэ жил хийхээр төлөвлөж, салбарын нэгдсэн зөвлөгөөнөөр хэлэлцэх юм.  

Related news