ТӨВ: Шалгалтаар 28 ажлын байрыг нөхөх боломжтой болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн албаны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт, тусгай шалгалтыг хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулж, 28 ажлын байранд нөхөх иргэдийг сонгох боломжтой болсон байна. Шалгалтад 46 иргэн бүртгүүлснээс 42 иргэн оролцжээ.
Төрийн албаны сул орон тоонд зарлагдсан албан тушаалууд нь төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагч, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч, мөн төрийн захиргааны байгууллагын бүтцийн нэгжийн дарга зэрэг албан тушаал байв.
Ташрамд, 2026 оны нэгдүгээр улирлын төрийн албаны
ерөнхий шалгалтыг 3 дугаар сарын 2-нд орон даяар зохион байгуулна.