ХӨВСГӨЛ: Хогийг эх үүсвэрт нь ангилан ялгаснаар олон үр дүн гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-26 11:46:17

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/.  Мөрөн сумын хэмжээнд хог хаягдлыг эх үүсвэрт нь ангилан ялгах ажлыг эхлүүлж "Хог биш хоёрдогч түүхий эд" аяныг өрнүүлж байгууллага, айл өрх хогоо ангилан ялгах  дадал хэвшилд нэгдэж байна.


Энэ хүрээнд Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын гадна байршуулсан хуванцар сав цуглуулах сагсанд 1 сарын хугацаанд 50 кг хуванцар сав цугларч дахиврын төвд тушаасан байна. 


Мөрөн сумын хэмжээнд хогийг эх үүсвэрт нь ангилан ялгах ажлыг эхлүүлснээр хогийн цэгт очих хогны хэмжээ нэг сарын дотор 417,7 тонн жингээр буурч ачилтын тоо 136 рейсээр буурсан байна.


Цаашид Мөрөн  сумын  хэмжээнд сар  бүрийн  23-ны өдрийг "Дахивар хог хаягдлыг тушаах" өдөр болгон зарлаж  аж ахуйн нэгж, иргэдийг эрүүл, хоггүй Мөрөн хотыг бий болгоход  хувь нэмрээ оруулж, хогоо ангилан ялгаж хэвшихийг уриалж байна.





Related news