ДОРНОД: Матад суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Матад сумын нутагт өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-ны 15:38:23 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, дээрх газар нутаг нь Матад сумын төвөөс зүүн зүгт 63 км-т, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс хойд зүгт 147 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 156 км зайд оршдог.
Дорнод аймгийн Матад сум газар хөдлөлтийн 5-6 баллын бүсэд хамаардаг. Дээрх 3.9 магнитуд нь газар дээрээ таван баллын хүчтэй мэдрэгдэх хэмжээ юм. 2015 онд л гэхэд Матад суманд 5.2-5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байсан байна.
Матад сумын удирдлага болон Буян-Өндөр багийн
Засаг дарга, тухайн газарт нутагладаг малчдаас
тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй
гэв.