ТӨВ: Хүүхдүүдийн санаачилгыг дэмжив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар Хүүхэд, залуучуудын ордонд эрүүл мэндийн анхан шатны тусламжийн булан бий болгох санаачилга гаргажээ.
Ийнхүү тус санаачилгыг дэмжин яаралтай үед авах арга хэмжээнд шаардлагатай эм, хэрэглэгдэхүүнийг байршуулжээ.
Тус ордноор өдөрт 100-200 орчим хүн үйлчлүүлж волейбол, хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортоор тогтмол хичээллэж байдаг. Иймд хүүхэд унаж бэртэх, ил шарх үүсэх зэрэг асуудалтай элбэг тулгардаг байна.
Ингэснээр Хүүхэд залуучуудын ордноор үйлчлүүлж байгаа иргэд,
хүүхдүүд, албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хүүхдэд ээлтэй
орчныг бий болгох ач тустай юм.
