Иймээс мөсний зузааныг хангалттай хөлдсөн гэж үзэж байна. Хамгийн гол нь иргэд, жуулчид, аялагчид наадмын өдрүүдэд зохион байгуулагчдын тогтоосон маршрутын дагуу хөдөлгөөнд оролцож, аюулгүй байдлаа ханган хамтран ажиллахыг Л.Бямбасүрэн, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа уриалж байна.
ХӨВСГӨЛ: Мөсний наадам болох газрын мөс хангалттай хөлдсөн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. "Хөх сувд-2026" мөсний наадам Хөвсгөл аймгийн Хатгал суманд 3 дугаар сарын 2-4-нд болно.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мөсний наадмыг гадаад, дотоодын олон аялагч жуулчин сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн томоохон үйл ажиллагааны нэг юм.
Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мөсний наадам болох газарт хэмжилт хийхэд мөсний нимгэн 96 см, хамгийн зузаан нь 1 метр, 44 см хөлдсөн байна.
Хөвсгөл нуурын мөс өвлийн адаг сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед нь хангалттай хөлдсөн гэж үзэж мөсний баяраа хийдэг.
Тус наадмыг сүүлийн жилүүдэд 20 мянга гаруй хүн үзэж оролцдог бөгөөд Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын олон зочин, төлөөлөгчид зорин ирдэг болжээ.

