ХӨВСГӨЛ: Даян дээрхийг өдөрт 500 гаруй иргэн зорин ирж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-23 13:11:34

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд зүүнээс нийлэх хавцлын аманд Даян дээрхийн агуй оршдог.


Даян дээрхийн агуйд сар шинийн 15-ны өдөр ирсэн хүн бүр Даян дээрхийн авралд нь багтаж, ивээлд нь оршдог гэдэгт итгэдэг тул Монгол орны өнцөг булан бүрээс иргэд ирдэг болжээ.

 

Морь жил гарснаас хойш өдөрт 50-70 гаруй тээврийн хэрэгсэлтэй 500 орчим иргэн зорин иржээ.


Даян дээрх агуйн тухай домог өгүүлбээс:

“Эрт урьд цагт эзэн Чингис хаан аян дайнд явж ирээд их найр хийж гэнэ. Тэр найрт их хөвчөөр нутагтай, Даян дээрх нэртэй баатар эр оролцож, эзэн хааны бага хатны үзэсгэлэнтэй сайхныг нь бишрэн харж байгаад, найр наадам хэвийх үед бага хатныг нь аван зугтжээ. Хаан наадам дээрээс бага хатныг нь аван зугтсаныг мэдээд араас нь хөөжээ.

 

Ой хөвчөөр дамжин зугтаж, гүйцэгдэхийн үед хатныг нэгэн агуйд нууж, Даян дээрх өөрөө эгэлгүй нэгэн шидтэн байсан тул агуйн үүдэнд улаан чулуу болон хувирчээ.

 

Чингис хаан гүйцэж очоод, уурандаа тэрхүү улаан чулууг цавчсан боловч сэлмийн ир нь халтирч далий цавчжээ. Даян дээрх олон жилийн туршид уг агуйдаа булаан авсан бүсгүйн хамт амьдарч, тэр хавийн уул, ус, нутаг орны эзэн болсон гэнэ.

 





Related news