ДОРНОД: Осгосон аав, хүүгийн биеийн байдал тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-22 20:27:44

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өчигдрийн цасан шуурганаар Халхгол суманд малынхаа араас яваад төөрсөн гэр бүлийн аав, хүү хоёрыг өнөөдөр эсэн мэнд олсон байна.


Харамсалтай нь ээж нь нас барсан олдсон юм. Аймгийн төвөөс цагдаа нар очтол цогцсыг хөдөлгөж болохгүй гэсэн чиглэл өгсөн учраас хүлээж байна гэв. 11 настай хүүг аавынх нь хамт яаралтайгаар аймгийн төв рүү тээвэрлэж байна. Одоогоор тэдний биеийн байдал тогтвортой байгаа гэж БОЭТ-өөс мэдээллээ.


Өчигдөр аймгийн төвөөс Халхгол сум руу замд явж байсан 5-6 авто машин цасанд боогдсон учраас Газрын тосны 21-р талбайгаас дээрх авто машинтай зорчигчид руу шатахуун түлш, хоол унд хүргэж байна.


Нутгийн иргэдтэй холбогдоход малчин айл өрхүүдийн мал хуй цасан шуурганд уруудсан, хашаандаа үлдсэн мал нь цасанд дарагдсан байдалтай байна гэлээ.  

Related news