ДОРНОД: Шинийн нэгэнд ихэр хүү төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Шинийн нэгэнд БОЭТ-ийн Төрөх тасагт гурван хүү, нэг охин төрсний хоёр нь ихэр хүү байна. Харин сар шинийн баярын өдрүүдэд 12 эх амаржиж, 13 хүүхэд төрсөн байна.
Энэ өдрүүдэд Хүүхдийн хүлээн авахад 386 хүүхэд үзүүлж, 32 хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна гэж БОЭТ-өөс мэдээллээ.
Насанд хүрэгчдийн хүлээн авахаар 224 хүн үйлчлүүлснээс 28 нь хэвтэн эмчлүүлж байна. Архины хордлогоор долоо, түлэгдэлт нэг, зам тээврийн ослын улмаас тав, ахуйн осол найм, 7 хүн нас баржээ.
БОЭТ-д өнөөдрийн байдлаар 451 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээнд 55 хүүхэд, 12 насанд хүрэгчид эмчлүүлж байна.