ХӨВСГӨЛ: Сар шинийн баярын шагайн харвааны тэмцээнд 250 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-09 20:22:34

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн эхэллээ.


Тэмцээнийг "Хоймор мэргэн" шагайн харвааны холбооны тэргүүн, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр нээн үг хэлж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарын мэндчилгээг уламжлан харваачдад амжилт хүслээ.


Тэмцээнд насанд хүрэгчдийн 19 баг, өсвөрийн 8 багийн нийт 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм.


Сүрийг дарагч хэмээх Гал морин жилийн босгон дээр аймгийн хошой мэргэн 8, аймгийн гоц мэргэн 6 төрж  харваачдад цолыг нь гардууллаа.


Тэмцээнийг Хөвсгөл аймгийн "Хоймор мэргэн" шагайн харвааны холбоо, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.



 



Related news