ДОРНОД: Сар шинээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-09 19:30:48

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Амар мэнд-2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа "Эх оронч худалдан авалт хийе" уриан дор өнөөдрөөс 15-ныг хүртэл үргэлжилнэ.


Өнөөдөр эхэлсэн үзэсгэлэн худалдаанд хөдөөгийн арван сум, аймгийн төвийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч 100 гаруй ААН, иргэн оролцож байна. Тухайлбал, “Бабуб” ХХК-ийн гурван төрлийн хэвийн боов 6500-7500 төгрөгийн үнэтэй байна. Монгол шар тос, цагаан өрөм багсарч хийсэн хэвийн боовыг захиалгаар хийж байгаа бол шар тос, маслотай хэвийн боовыг 6500 төгрөгөөр худалдаж байна. Тус компани 2024 онд ЖДҮ-ийн 420 төгрөгийн зээлд хамрагдаж, шинэ тоног төхөөрөмжүүд худалдаж авснаар жилийн борлуулалт нь өссөн дүнтэй байгаа юм.


Мөн 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа “Дорнын алтан гутал” ХХК 4-5 төрлийн гутал дэлгэн тавьсан байна. Сар шинээр өмсөх арьсан бүс, гутлаа өөрийн хүссэн загвараар захиалж, худалдан авах боломжтой.


Үзэсгэлэн худалдааны нэгэн өвөрмөц бүтээгдэхүүн бол үзэмчин брэнд. үзэмчин угсаатны нарийн хаваастай дээл, охидын бүсний бөөрөлж, толгойн гоёл, жилийн цай, дугтардаг цай, отрын цай, аавын баавар цай, шар тосонд царцаасан шар будаа зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. 

Related news