УВС: Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудлыг хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны
хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутгийнхаа эдийн засгийг тэлэх,
хувийн хэвшлээ дэмжих, хөрөнгө оруулалт татах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх
зорилгоор "Бизнес хөгжлийн форум"-ыг тавдугаар сард зохион байгуулна.
Энэ үеэр төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн өргөн оролцоотой хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, Увс аймгийн хөгжлийн шинэ боломжууд, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, улмаар шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх зорилготой.
Тухайлбал, Увс аймгийн байгалийн онгон дагшин байдал, өвөрмөц онцлог, зүй тогтлыг түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, хил дамнасан тээвэр, ложистикийн үйлчилгээг бий болгох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэрэг боломжуудыг судалж, эдгээр асуудлыг уг форумаар хэлэлцэх юм.