ДОРНОД: Татвар төлөгчдийн тоо 4.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-09 11:27:43

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Дорнод аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгчдийн сегментийн ангилалд нийцсэн сургалт сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгуулсан юм. Үүний үр дүнд нэг, хоёрдугаар түвшний татвар төлөгчдийн тоо 2519-д хүрч, өмнөх оноос 4.1 хувиар өсжээ.


Бүс нутгийн онцлогтой холбоотойгоор татварын эрх зүйн орчны хүрээнд ААНОАТ-ын тухай хуулийн дагуу 105 татвар төлөгч 2,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Харин ХХОАТ-ын тухай хуулийн дагуу 1054 татвар төлөгч 1.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авсан гэж аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв.


Сонирхуулахад, манай улсын хэмжээнд 170 мянга гаруй ААН бүртгэлтэй байдгаас 110 мянга нь үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 67 мянга нь ажилтнуудынхаа НДШ-ийг төлж байна. 

Related news