ХӨВСГӨЛ: Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-09 11:26:02

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт үл хөдлөх дурсгал, соёлын өвийг хамгаалах зорилгоор ШУА-ийн Археологийн хүрээлэн, Английн Ливэрпүүлийн их сургууль, “Номад сайнс” төрийн бус байгууллага хамтран “Өв хамгаалагчид” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


“Өв хамгаалагчид” хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчид соёлын өвийн талаар илүү гүнзгий мэдлэгтэй болох хүсэл эрмэлзэлтэй болж, хүүхэд, залуучууд өөрсдийгээ хүрээлж буй түүх, соёлын үл хөдлөх өвийг танин мэдэж, хайрлан хамгаалах, бахархан дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх зорилготой юм.


Хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын Титэм, Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад соёлын өв, үл хөдлөх дурсгалын үнэ цэнэ, ач холбогдол, судалгаа, танин мэдэхүйн сэдвээр лекц уншиж, үзүүлэх сургалт, “АХА” уралдаант тэмцээн зохион явууллаа.


Тус аймгийн 23 сум, 1 тосгонд 8521 түүх, соёлын үл хөдлөх байдаг.


Хөвсгөл аймаг өнгөрсөн онд ИТХ-ын ээлжит бус 8-р хуралдаанаар “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай” асуудлыг хэлэлцэж, түүх, соёлын дурсгалыг сумын хамгаалалтад авах шийдвэр гаргасан байна.



 


Related news