УВС: Хилийн зурваст 298,3 мянган толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-02-03 14:38:52

Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн 19 суманд мал аж ахуйн өвөлжилт хэвийн байна.

 

Монгол болон ОХУ-ын хилийн зурвас газарт Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Сагил, Тэс, Зүүнговь сумын 1185 өрхийн 298,3 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

 

Одоогоор Түргэн, Давст, Тариалан зэрэг таван сум өвс, тэжээлийн нөөцөө задалжээ. Өвөлжилтийн нөхцөл байдлаас шалтгаалан сумдын хувьд өвс, тэжээлийн нөөцөө задлах хугацаа харилцан адилгүй байна.

 

Хяргас 29 см, Малчин 22 см, Баруунтуруун 18 см, Зүүнговь 16 см,  Тэс 13 см, Улаангом 10 см, Өндөрхангай, Цагаанхайрхан 8 см, Сагил 9 см, Давст 5 см, Түргэн 3 см, Наранбулаг 2 см, Завхан, Зүүнхангай, Өлгий, Бөхмөрөн 1 см, Өмнөговь 0.5 см цасан бүрхүүлтэй байгаа бол Ховд суманд цасгүй байна.        

Related news