ДОРНОД: Улсын бүртгэлийн “Дөт” машинаар 10 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-02 15:47:48

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэдэд хүртээмжтэй үйлчлэхийг зорин ажиллаж байна. Тус хэлтэс иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээг өөрийн биеэр ирж авахаас гадна цахимаар болон зөөврийн хэлбэрээр авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа юм.


Ноднин жил “Дөт” машинаар 10,753 иргэнд, үндэсний энгийн гадаад паспортын цахим машинаар 1279 иргэнд үйлчилжээ. Мөн e-Mongoliа, ebusiness.mn цахим системүүдээр дамжуулан 41 төрлийн лавлагаа, 109 төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэсэн байна.  


Сонирхуулахад, Дорнод аймаг 85 мянган хүн амтайгаас тал хувь нь аймгийн төвдөө оршин суудаг оршин суудаг онцлогтой. Өнгөрсөн сард Улсын бүртгэлийн хэлтэст 91 хүүхэд төрсний бүртгэл хийлгэсэн бол 25 хос гэрлэлтээ батлуулжээ.   

Related news