ДОРНОД: Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-02 15:29:52

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг БНСУ-ын Пучон хоттой сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана. Мөн “Ухаалаг хүлэмж” төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр үзэглэсэн байна. Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 30 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа юм.  


Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл: “Төслийн үр дүнд 40 га талбайд дөрвөн улирлын ухаалаг хүлэмж байгуулж, нарны цахилгаан станц барьснаар үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг айл өрхүүдэд хямд өртгөөр нийлүүлэх боломж бүрдэнэ” гэв.


Тодруулбал, бүс, орон нутгийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйд шаардлагатай эрчим хүчийг үйлдвэрлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хэлж болно. Харин хүлэмжийн төслийг хэрэгжүүлснээр бүс, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, орон нутгийн эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чухал алхам болох юм. 

Related news