Далай лам: IX Богдын дараагийн дүр нь Монголд мэндэлсэн шинж тэмдэг илэрсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-23 10:33:21

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.

Тэрээр Монгол Улсад 9 дэх удаагаа айлчилж буй бөгөөд энэ удаагийн айлчлал нь цэвэр шашин номын зорилготой байсныг онцоллоо.

"Та бүхний хичээл зүтгэл, ерөөл барилдлагаар би Монгол оронд айлчиллаа. Та бүхний сүсэг бишрэл үнэхээр гайхамшигтай. Дараагийн удаа ч мөн ард түмний сүсэг бишрэлд хөтлөгдөн дахин ирнэ. Би улс гүрэнд очихдоо дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоохын төлөө сургаалиа хайрладаг. Дэлхийн 7 тэрбум хүн ам зовлон хүсдэггүй ч зовлонд өртсөөр байгаагийн гол шалтгаан нь уур хилэн, хүсэл шунал юм. Үүнийг дарах арга ухаан бий. Амар амгаланг бий болгох гол зүйл нь бусдыг энэрхүйн сэтгэл, асран хамгаалах явдал" хэмээн тодотгов. 

 Дээрхийн гэгээнтэн Их тэнгэрийн аманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр "9 дүгээр Богдыг таалал төгсөхийн өмнө таны дараа төрөл болох газар Монгол байна шүү хэмээн би айлдсан. Богдын дараагийн дүр нь Монголд мэндэлсэн шинж тэмдэг илэрч байгаа. Тодорхой  мэдээллийг одоогоор өгөх боломжгүй хэмээн мэдэгдсэн юм.

Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news