ТӨВ: Аймгийн эрүүл мэндийн даатгалын сангийн зардал 50.8 тэрбум төгрөгт хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэдээлснээр, 2025 онд эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардалд 50.8 тэрбум төгрөг зарцуулжээ.
Тодруулбал, нийт зардлын 89.4 хувийг эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд, 5.6 хувийг сувиллын тусламж үйлчилгээний зардалд, 5.0 хувийг эмийн үнийн дүнгийн хөнгөлөлтөд зарцуулжээ.
Энэ дүнг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад эмийн үнийн хөнгөлөлт 1.6 пунктээр, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 0.3 пунктээр өссөн бол сувиллын тусламж үйлчилгээний зардал 1.9 пунктээр буурсан байна.
2025 оны эцэст эрүүл мэндийн даатгалд 85091 иргэн даатгуулжээ. Тэдгээрийн 65625 иргэний даатгалыг улсын төсвөөс хариуцаж байгаа бол 8094 иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө төлжээ. Шимтгэлийг ажил олгогч хариуцан төлсөн 11372 иргэн байна.