УВС: Өсвөр үеийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй тамирчин өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-30 17:25:39

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0245 дугаар ангийн түүхт 50 жилийн ойд зориулсан өсвөр үеийн волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаангом суманд болж байна.

 

Тус тэмцээний зорилго нь волейболын спортыг хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, туршлага солилцох, авьяаслаг тамирчдыг нээн илрүүлэхэд чиглэж байгаа юм.


Тэмцээнд аймаг, сумдын сургууль, клубүүдийн 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

 

Тэмцээнийг Хилийн цэргийн 0245 дугаар ангиас томилогдсон шүүгч нар шүүн явуулж байгаа бөгөөд шалгарсан багуудыг цом, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал хүлээж байна.

 

Related news