ДОРНОД: Тарьц суулгацын үнэ сүүлийн жилүүдэд огцом нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд тарьц суулгацын үнэ огцом нэмэгдэж байна. Учир нь 2-3 настай шилмүүст модны нэг суулгац 100-200 төгрөгийн үнэтэй байсан бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 3000-5000 төгрөг болж өсжээ. Үүнтэй холбоотойгоор Дорнод аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ойн нөхөн сэргээлтийн тендер зарласан ч ААН-үүд орох сонирхолгүй байгаа юм.
Энэ талаар аймгийн БОГ-аас тодруулахад, “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас норматив зардлыг шинэчлэн тогтоогоогүй байна” гэв.
Дорнод аймаг бэлтгэх модны хэмжээг жилээс
жилд багасгаж байгаа ч тэр хэрээр ойн нөхөн сэргээлтийг явуулахыг чухалчилж
байна. Аймгийн хэмжээнд 2023 онд 3600 м.куб, 2024 онд 1600 м.куб, 2025 онд 1491
м.куб мод бэлтгэсэн бол энэ онд 1342 м.куб мод бэлтгэнэ. Үүнийг ачааны машинаар
бодвол “Зил 130”-аар 300 тэвш модтой тэнцэх юм.