ДОРНОД: Хүнсний бүтээгдэхүүнийг стандартын дагуу тээвэрлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-30 16:48:47

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Архашаат хилийн боомтоор ачаа тээвэрлэгчидтэй аймгийн ЗДТГ, Авто тээврийн төв ТӨҮГ, Цагдаагийн газар, Гаалийн газар, Хилийн цэргийн 0132 дугаар анги зэрэг холбогдох байгууллагууд уулзаж, мэдээлэл өглөө.


Тодруулбал, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд мөрдөх ерөнхий шаардлага, мөн хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээвэрлэлт хийх тухай мэдээллийг хүргэж, санал солилцсон байна.


Хавирга-Архашаатын боомт өмнө нь ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд ажилладаг байсан бол одоо 07:00 цагт нээгдэж, уртасгасан цагийн хуваарийн дагуу үйлчилж байна. Өнгөрсөн жилийн 10-12 дугаар сард Хавирга-Архашаатын боомтоор 42 мянган зорчигч 6120 тээврийн хэрэгсэлтэй нэвтэрсэн бөгөөд үүний 700 нь том оврын автобус байжээ. Тухайн хугацаанд боомтоор 113 мянган тонн нүүрс экспортолж, 12,984 тонн бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

Related news