УВС: “Цанахүү-2026” өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ханажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Баруунтуруун суманд “Цанахүү-2026” өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд болно.
Одоогоор уралдааны зам гаргах, тамирчдын хоол, байрны зохицуулалт, медаль, өргөмжлөлийг хэвлүүлэх зэрэг бэлтгэл ажлыг бүрэн хангаж, тэмцээнд оролцох өсвөрийн цаначдыг хүлээн авахад бэлэн болжээ.
Хоёрдугаар сарын 1-нд баг тамирчдыг хүлээн авч байрлуулан, техникийн зөвлөгөөн зохион байгуулна. Мөн нээлтийн үйл ажиллагаа болно. Харин 2-нд холын зайн уралдаанууд, үзэгч, дэмжигчдийн дунд “Хөгжөөнт тэмцээн”, оролцогчдын дунд “Цанахүү-2026” нөхөрсөг уулзалт хийх бол 3-нд ойрын зайн уралдаанууд, тэмцээнд зориулсан “Галын наадам” болно. Тэмцээний сүүлийн өдөр буухиа уралдаан болон хаалтын үйл ажиллагаа болох юм.
Тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газраас
Баруунтуруун сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.
Тэмцээнд ойролцоогоор 100 гаруй тамирчин оролцох юм.