ДОРНОД: Хүүхдийн эсрэг үйлдсэн 300-гаад зөрчилд хэрэг нээж ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-29 18:27:52

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Хэрлэн сумын 11 баг болон хөдөөгийн 13 суманд 25 хамтарсан баг ажиллаж байна. Энэхүү 25 багт 175 алба хаагч ажиллаж байгаа юм. Тэд ноднин жил давхардсан тоогоор 200 мянга гаруй иргэнд хүрч ажиллажээ. Түүнчлэн хүүхдийн эсрэг үйлдсэн 300-гаад зөрчилд хэрэг нээн ажилласан гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээллээ.


Дорнод аймаг хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах, хамгаалах зорилгоор иргэдэд хамгийн ойр төрийн анхан шатны нэгж болох “Хамтарсан баг”-ийг бодлогоор дэмжиж, “Хүүхэд эрдэнэ” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.  


ХГБХХЕГ-аас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр улсад жишиг болохуйц нэлээд ажлыг өрнүүлж байгааг үнэлсэн байна. Цаашид багш нараа чадваржуулах, эцэг эхчүүдийг соён гэгээрүүлэх, байгууллага бүрийг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдэд ээлтэй байх зорилтыг тавих хэрэгтэй талаар зөвлөсөн гэв. 

Related news