ТӨВ: Байнгын ажлын байранд 968 иргэнийг зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-29 17:16:12

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1553 шинэ ажлын байр бүртгэгдсэн бөгөөд 1406 ажлын байрны захиалга ирж, 968 иргэнийг байнгын ажлын шинэ байранд зуучилжээ.


2025 онд 1091 иргэн ажил хайгчаар бүртгүүлсэн бол 9713 иргэн түр ажлын байранд зуучлуулжээ.


Сүүлийн сарын байдлаар ажил хайгч иргэнээр 213 хүн бүртгүүлсэн бөгөөд үүнээс 116 нь эмэгтэй, 97 нь эрэгтэй байна. Насны бүлгээр авч үзвэл 15-24 насны 19, 25-34 насны 65, 35-44 насны 79, 45-54 насны 34, 55-59 насны 11, 60-аас дээш насны 11 иргэн ажил хайж байна.


Шинээр ажлын байр их болсон нь шинэ цахилгаан станц болон үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Related news