УВС: Улсын аварга малчин, тариаланчаар 10 хүн тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны
нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. XVII жарны гал морин жилийн сар шинийн
босгон дээр Увс аймгаас 10 хүн Улсын аварга малчин, тариаланчаар тодорчээ.
Хяргас сумын Бугат багийн малчин
Цээсүрэнгийн Цэндээ “Монгол Улсын хошой аварга малчин”-аар шалгарчээ.
Мөн “Монгол Улсын Аварга Малчин”-аар Сагил сумын
Үүрэг нуур багийн малчин Түмэн-Өлзийн Бадамсүрэн, Тэс сумын Булгийн өндөр
багийн малчин Дашзэгвийн Тэгшжаргал, Өмнөговь сумын Орлого багийн малчин
Сэтэнжавын Тэрбиш, Цагаанхайрхан сумын Хунт багийн малчин Цэендоржийн
Рэнцэндүгэр, Малчин сумын Баянмандал багийн малчин Цэвээний Дарьганга, Өндөрхангай
сумын Цагааннуур багийн малчин Галбадрахын Өсөхбаяр нар шалгарчээ.
Харин “Монгол Улсын аварга тариаланч”-аар Баруунтуруун
сумын Шанд багийн тариаланч Гэнчингийн Бямбасүрэн, Улаангом сумын 10-р багийн
тариаланч Балжиннямын Шаравнямбуу, Улаангом сумын 8-р багийн тариаланч Гэлэгийн
Оюунгэрэл нар тодорсон байна.
Монгол Улсын эдийн засгийн голлох тулгуур болсон хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлсан Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчдын нэмэгдсээр байна.